images

ИРГЭДИЙН СОНОРТ

Ерөнхий консулын газрын мэдээ

2018-04-08

213

Истанбул хотод суугаа Ерөнхий консулын газраас 2018.04.05-ны өдөр Истанбул хотын Шилжилт хөдөлгөөний газрын дарга Хүсэйин Элгөрмүш-тэй албан уулзалт хийлээ. Уулзалтад, "e-randevu" буюу гадаад иргэдийн Турк улсад албан ёсны оршин суух эрх авах цахим системээр цаг авах боломжгүй байгаа бөгөөд үүний улмаас уг системд бүртгүүлээд буй Монгол иргэдийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар хэлэлцэв. Уг системд бүртгүүлсэн боловч цаг авч чадаагүй 75 Монгол иргэний нэрс бүхий албан бичгийг уламжилав. Туркийн Шилжилт хөдөлгөөний газрын дарга Хүсэйин Элгөрмүш хэлэхдээ "e-randevu систем дараагийн 7 хоногоос эхлэн асуудалгүй ажиллаж эхлэх бөгөөд цаг авах үйлчилгээ хэвийн явагдана. Энэ хугацаанд цаг авч чадаагүй Монгол иргэдийн талаар анхаарал хандуулах болно" гэв. Дээрхи системд бүртгүүлж цаг авах үйлчилгээ нь үнэ төлбөргүй бөгөөд Иргэд та бүхэн Туркийн байгуулагаас дурдсан албан хураамжаас өөр төлбөр гуравдагч этгээдэд төлөх шаардлагагүй гэдгийг давхар анхаарна уу.