EMITT ОЛОН УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ҮЗЭСГЭЛЭНД НИЙСЛЭЛИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР, МОНГОЛЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ХОЛБОО БОЛОН ХУВИЙН ХЭВШЛИЙН ТӨЛӨӨЛӨЛ ИРЖ ОРОЛЦЛОО
Дэлхийд эхний тавд тооцогдох EMITT олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн Стамбул хотод 2018 оны 01 сарын 25-ны өдөр нээлтээ хийлээ. Уг үзэсгэлэн нь 2018 оны 1 дүгээр сарын 25-28-ны өдрүүдэд зохион байгуулагдах юм.
Үзэсгэлэнд эхний өдрийн байдлаар аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 600 гаруй төлөөлөгчид оролцож байна. EMITT-ийн 4 өдрийн хугацаанд 6000 гаруй төлөөлөгч оруулцахаар төлөвлөж байгаа юм.
Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын Аялал жуулчлалын холбоо болон бусад хувийн хэвшлийн 4 компани Монгол улсыг төлөөлөн оролцож байна. Стамбул хотод суугаа Ерөнхий консулын газраас үзэсгэлэнд оролцогчдод шаардлагатай дэмжлэгийг үзүүлж, хамтран ажиллаж байна.