images

ДИПЛОМАТ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗРУУД ГАДААД ПАСПОРТЫН ХҮЧИНТЭЙ ХУГАЦААГ СУНГАХГҮЙ

Ерөнхий консулын газрын мэдээ

2018-01-07

219

Засгийн газрын 2017 оны 94 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор хилийн чанадад суугаа дипломат төлөөлөгчийн газрууд 2018 оны 1 дүгээр сарын 3-ны өдрөөс эхлэн энгийн гадаад паспортын хүчинтэй хугацаанд сунгалт хийхийг зогсоосныг үүгээр мэдэгдэж байна.

Паспорт сунгахгүй тухай шийдвэр нь одоо хэрэглэгдэж байгаа паспортын хүчинтэй хугацаанд огт нөлөөлөхгүй бөгөөд сунгалт хийгдсэн паспортын хувьд сунгалтын хугацаа дуусах хүртэл хүчинтэй. Гадаад паспортад сунгалт хийхгүй болсон нь олон улсын хэмжээнд мөрдөгдөж буй стандартыг бүрэн хангах, монгол иргэдийн гадаадад зорчих эрхийг баталгаажуулж, гадаад улсын хилээр нэвтрэхэд тулгарч буй хүндрэлийг арилгах зорилгоор хийгдэж буй ажил юм.

Гадаад улсад зорчиход паспортын хүчинтэй хугацаа доод тал нь 6 сар байх шаардлага тавигддаг тул паспортын хугацаа дуусах дөхсөн бол шинээр паспорт захиалахыг зөвлөж байна.

Эх суравалж: ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМНЫ КОНСУЛЫН ГАЗАР