Истанбул дахь ЕКГ-аас 2016 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Монгол иргэдтэй уулзалт зохион байгууллаа
Истанбул дахь ЕКГ-аас 2016 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Монгол иргэдтэй уулзалт зохион байгууллаа. Уулзалтад Истанбул хотод ажиллаж амьдардаг 50 орчим Монгол иргэн хүрэлцэн ирж өөрсдийн санал, хүсэлт, тулгарч буй хүндрэлүүдийн талаар санал бодлоо илэрхийллээ. ЕКГ-аас Ерөнхий консул Э.Мөнх-Очир тэргүүтэй төлөөлөгчид иргэдийн тавьсан асуултад мэдээлэл өгөв. Тус уулзалтад Монгол Улсаас БНТУ-д суугаа Элчин сайдын яамны (Анкара) Консул Л.Энхцолмон болон Истанбул дахь Монголчуудын эв нэгдэл ТББ-ын тэргүүн Х.Бямбажав нар байлцав.