images

ЕВРОП, АЗИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ДЭЭД ТҮВШНИЙ ЧУУЛГА УУЛЗАЛТ БОЛОВ

Ерөнхий консулын газрын мэдээ

2015-04-10

227

Европ, Азийн эдийн засгийн дээд түвшний чуулга уулзалт Туркийн Истанбул хотноо 2015 оны 4 дүгээр сарын 8-9-нд болов. Чуулга уулзалтыг нээж Туркийн Мармара бүлгийн сангийн ерөнхийлөгч Аккан Сувер үг хэлэхдээ Ази, Европыг холбосон торгоны зам, агаарын тээвэр, байгалийн хий, нефтийн хоолойн том төслүүдийг хэрэгжүүлэх, санхүүгийн систем, мэдээллийн технологийг төгөлдөржүүлэх замаар оюунжсан хөрөнгөлөг нийгмийг хөгжүүлэх асуудлыг голчлон хэлэлцэнэ гэдгийг онцлон тэмдэглэв. Тус чуулга уулзалтад Ази, Европын 40 гаруй орны тэргүүн, сайд, парламентын гишүүд, томоохон компанийн захирлууд зэрэг нэр хүндтэй хүмүүс оролцлоо.