|
|
|
|
|
|
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэгт заасны дагуу гадаад улсад байгаа иргэдээс санал авах ажлыг зохион байгуулах Төв комиссын 2021 оны 4 дүгээр сарын 05-ны 01 дүгээр тогтоолоор гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах чиг үүрэг бүхий Салбар комиссыг тус ЕКГ-т байгуулав. Үүнтэй холбогдуулан дараахь мэдээллийг хүргүүлж байна.
|
|
|
|
Монгол Улсын Засгийн газраас Монгол Улсын хилийг 2021 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн шат дараатай нээхээр шийдвэрлээд байгаатай холбогдуулан:
|
|
|
|
МИАТ ТӨХК нь 2021 оны 2 дугаар сарын 24-ний өдөр Истанбул-Улаанбаатар чиглэлд УОК-оос өгсөн удирдамжийн дагуу захиалгат нислэг үйлдэнэ.
УОК-ийн Шуурхай штабаас ирүүлсэн нэрсийн жагсаалтад багтсан иргэд Истанбул-Улаанбаатар чиглэлд зорчих тийзийг МИАТ ТӨХК-ийн Улаанбаатар дахь Central офисоос очиж тийз авах, эсвэл МИАТ ТӨХК-ийн дансанд төлбөр шилжүүлэн доорхи зааварчилгааны дагуу тийзээ бичүүлэх боломжтой.
|
|
|
|
БНТурк улсад корона вирусийн тархалт сүүлийн өдрүүдэд буурахгүй байгаа бөгөөд Турк улсад гарсан Ковид-19 вирусийн халдварын 40 орчим хувь нь Истанбул хотод гарч байгаа талаар албан ёсоор мэдэгдсэн. Мөн манай иргэдийн дунд ковид-19 вирусийн халдвар илрэх болсон тул Турк улсад ажиллаж, амьдарч, сурч байгаа нийт иргэд, оюутан залуус Та бүхэн гадуур гарахдаа маскаа тогтмол зүүн, харилцах зайгаа баримтлан сонор сэрэмжтэй байж, шаардлагагүй тохиолдолд олон нийтийг хамарсан арга хэмжээнд оролцохгүй байх, зохион байгуулахгүй байж эрүүл мэндийн байгууллагаас гаргасан зөвлөмж, зааврыг дагаж мөрдөн эрүүл мэнд, аюулгүй байдлаа хангана уу.
|
|
|
|
Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг сунгасантай холбоотойгоор 11 дүгээр сард нийт 10 удаагийн нислэг үйлдэх урьдчилсан хуваарь гарсан талаар ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг өнөөдөр болсон УОК-ын хуралдаанаар мэдээллээ. Үүнд:
|
|
|
|
БНТурк улсад корона вирусийн тархалт сүүлийн өдрүүдэд буурахгүй байгаа бөгөөд Истанбул хотод Ковид-19 вирусийн халдвар ихсэж байгааг талаар БНТУ-ын Эрүүл мэндийн сайд мэдээлсэн байна. Түүнчлэн БНТУ-ын Дотоод хэргийн сайд Ковид-19 цар тахалтай холбогдуулан орон даяар иргэд маскаа тогтмол зүүж байгаа эсэх мөн гэртээ тусгаарлах зөвлөмж өгсөн иргэд уг зөвлөмжийг бүрэн хэрэгжүүлж байгаа талаарх хяналт шалгалтыг сайжруулах тухай шийдвэр гаргасан байна. Мөн манай иргэдийн дунд ганц нэг тохиолдол гарсан тул Турк улсад ажиллаж, амьдарч, сурч байгаа нийт иргэд, оюутан залуус Та бүхэн гадуур гарахдаа маскаа тогтмол зүүн, харилцах зайгаа баримтлан сонор сэрэмжтэй байж, шаардлагагүй тохиолдолд олон нийтийг хамарсан арга хэмжээнд оролцохгүй байх, зохион байгуулахгүй байж эрүүл мэндийн байгууллагаас гаргасан зөвлөмж, зааврыг дагаж мөрдөн эрүүл мэнд, аюулгүй байдалдаа анхаарна уу.
|
|
|
|
Нэг.ИСТАНБУЛ-УЛААНБААТАР ЧИГЛЭЛД ТИЙЗ БИЧИХ ЗААВАРЧИЛГАА
“МИАТ” ТӨХК нь 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Улаанбаатар-Истанбул-Улаанбаатар чиглэлд УОК-оос өгсөн удирдамжийн дагуу захиалгат нислэг үйлдэнэ.
УОК-ийн Шуурхай штабаас ирүүлсэн нэрсийн жагсаалтад багтсан иргэд Истанбул-Улаанбаатар чиглэлд зорчих тийзийг “МИАТ” ТӨХК-ийн Улаанбаатар дахь “Централ” офисоос очиж тийз авах, эсхүл “МИАТ” ТӨХК-ийн дансанд төлбөр шилжүүлэн доорхи зааварчилгааны дагуу тийзээ бичүүлэх боломжтой.
ШИНЭЭР ТИЙЗ БИЧҮҮЛЭХ ЗААВАР:
|
|
|
|
2020 оны 8 дугаар сарын 20-ны Улаанбаатар-Истанбул-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэг нь цаг агаарын хүндрэлтэй нөхцөлөөс болон нислэгийн цагийн хуваарьт өөрчлөлт орж 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн Улаанбаатарын цагаар 14:00 цагаас нисэхээр төлөвлөсөн байна. Иймд иргэд Та бүхэн ажлаа зохицуулна уу.
Шаардлагатай мэдээллийг эргээд хүргэх болно.
|
|
|
|
Нэг.ИСТАНБУЛ-УЛААНБААТАР ЧИГЛЭЛД ТИЙЗ БИЧИХ ЗААВАРЧИЛГАА
МИАТ ТӨХК нь 2020 оны 8 дугаар сарын 20-ний өдөр Улаанбаатар-Истанбул-Улаанбаатар чиглэлд УОК-оос өгсөн удирдамжийн дагуу захиалгат нислэг үйлдэнэ.
УОК-ийн Шуурхай штабаас ирүүлсэн нэрсийн жагсаалтад багтсан иргэд Истанбул-Улаанбаатар чиглэлд зорчих тийзийг МИАТ ТӨХК-ийн Улаанбаатар дахь Central офисоос очиж тийз авах, эсхүл МИАТ ТӨХК-ийн дансанд төлбөр шилжүүлэн доорхи зааварчилгааны дагуу тийзээ бичүүлэх боломжтой.v
|
Хуудас :
[1] 2 3 4 5 6 7 8 9 »
|