ЕРӨНХИЙ КОНСУЛЫН ГАЗАР


  •   - Мэдээ, мэдээлэл
  •   - Ерөнхий консулын мэндчилгээ
  •   - Ерөнхий консулын газрын танилцуулга
  •   - Ерөнхий консулын газрын бүрэлдэхүүн
  •   - Цагийн хуваарь, хаяг
  • Түрк суугаа ДТГ


  •   - Анкарад суугаа ЭСЯ
  •   - Өргөмжит консулууд
  • Монгол Туркын харилцаа


  •   - Улс төрийн харилцаа
  •   - Худалдаа, эдийн засгийн харилцаа
  •   - Засгийн газар хоорондын баримт бичиг
  • Консулын үйлчилгээ


  •   - Төрсний бүртгэл
  •   - Гэрлэлтийн бүртгэл
  •   - Нас барсны бүртгэл
  •   - Хүүхэд үрчлэлтийн бүртгэл
  •   - Хүний хөгжил сангийн мөнгө авах
  •   - Итгэмжлэл олгох
  •   - Баримт бичгийн хуулбар баталгаажуулах
  •   - Баримт бичиг баталгаажуулах
  •   - Тодорхойлолт авах
  •   - Гадаад паспорт шинээр олгох
  •   - Буцах үнэмлэх авах
  •   - Үйлчилгээний төлбөр
  • Иргэддээ хүргэх зөвлөмж


  •   - Зөвлөмж
  •   - Монгол Улсын иргэд визгүй зорчих орнууд
  •   - Нийгмийн даатгалд хамрагдах
  •   - Жуулчны мэдээллийн төв
  • Итгэмжлэл олгох

    БНТУ-д байгаа Иргэн та өөрийн эрх, хийхийг хүсэн үйлдэл, тухайлбал өөрийн өмчлөлийн орон сууцаа бусдад худалдах эрхээ шилжүүлэх, банкинд данс нээлгэх үйлдлийг өөрөө бус, Монгол Улсад байгаа өөрийн төлөөлөгчөөр буюу итгэмжлэгдэгчээр дамжуулан эдлэх, эсхүл хийх боломжтой. Монгол Улсын Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3-д заасны дагуу таныг төлөөлөх итгэмжлэгдэгчийн эрх хууль тогтоомжийн дагуу (тухайлбал насанд хүрээгүй хүүхдийг төлөөлөх эцэг, эхийн эрх) болон итгэмжлэлийн үндсэн дээр үүсдэг. Итгэмжлэл гэрчлүүлэхдээ тодорхой эрх, үүргийг шилжүүлсэн итгэмжлэлийг шаардлага хангахуйц байдлаар бичиж, дараахь материалыг бүрдүүлсэн байна.

    Бүрдүүлэх материал:

    1. Монгол Улсын гадаад паспорт, эсхүл иргэний үнэмлэхний хуулбар (хамтран өмчлөгч эрхээ шилжүүлэх бол өмчлөгч бүрийн бичиг баримт)
    2. БНТУ-д хэрэглэж буй ID card/жолооны үнэмлэхний хуулбар (хамтран өмчлөгч эрхээ шилжүүлэх бол өмчлөгч бүрийн бичиг баримт)
    3. 18 нас хүрээгүй хүүхдийн өмнөөс итгэмжлэл гаргах бол хүүхдийн бичиг баримтын хуулбар
    4. Орон сууц, үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой итгэмжлэл гэрчлүүлэх бол үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
    5. Үйлчилгээний хураамж

    Нэмэлт шаардлага, тайлбар:

    • Итгэмжлэлийг зөвхөн крилл үсгээр бичнэ.
    • Итгэмжлэлийн хүчинтэй байх хугацааг тодорхой бичих бөгөөд 1 сараас 3 хүртэлх жил байж болно.
    • Итгэмжлэлд хүлээн авагчийн регистрийн дугаарыг бичсэн байна.
    • Итгэмжлэгч өөрийн холбоо барих утасны дугаарыг бичсэн байна.
    • Таны итгэмжлэл ажлын 3 өдрийн дотор Гадаад харилцааны яамны Консулын газарт хүргэгдэнэ.
    • Итгэмжлэгдэгч Гадаад харилцааны яамны Консулын газарт иргэний бичиг баримттайгаа өөрийн биеэр очиж гарын үсэг зурж итгэмжлэлээ авна.
    • Үйлчилгээний хураамж авна.

    Дараахь холбоосоор орж, загвар маягтын дагуу итгэмжлэлээ бичнэ үү:

      -

    Итгэмжлэл /хүүхдийн мөнгө/

      -

    Итгэмжлэл /Ерөнхий/

      -

    Орон сууц /1 өмчлөгч/, Орон сууц /2 өмчлөгч/, Орон сууц /3 өмчлөгч/

      -

    Хашаа, байшин

      -

    Үл хөдлөх хөрөнгө /1 өмчлөгч/, Үл хөдлөх хөрөнгө /2 өмчлөгч/, Үл хөдлөх эд хөрөнгө /3 өмчлөгч/

      -

    Шүүхэд төлөөлөх

      -

    Тэтгэвэр авах

      -

    Хадгаламж захиран зарцуулах

      -

    Хүүхдийн мөнгө авах /1 хүүхэд/, Хүүхдийн мөнгө авах  /1-ээс дээш хүүхэд/

      -

    Газар авах /1 хүн/, Газар авах /2 хүн/, Газар авах /3 хүн/

      -

    Иргэний үнэмлэх авах

      -

    Хүүхэд харгалзан авчрах (монголоос авчрах)

      -

    Хүүхэд харгалзах авч явах(англи хэлээр)