Төрсний бүртгэл

КГ нь БНХАУ-д байнга оршин суугаа Монгол Улсын харъяат иргэдээс төрсөн хүүхдийг эцэг, эхийн хүсэлтийг үндэслэн төрсний бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгоно. Хүүхдийг төрснөөс хойш 30 хоногийн дотор бүртгүүлнэ.

Хүүхдийн төрсний бүртгэлийг хийлгэж, төрсний гэрчилгээ авахад дараахь бичиг баримтыг бүрдүүлнэ:

1. Хүүхдийн төрснийг бүртгүүлж, төрсний гэрчилгээ авах талаар эцэг, эхээс КГ-ын нэр дээр гаргасан өргөдөл (Өргөдөлд эцэг, эх хоёр хоёулаа гарын үсэг зурж, өөрсдийн БНХАУ-д амьдарч буй хаяг, холбоо барих утасны дугаараа бичсэн байна)

2. Төрсний гэрчилгээ авах мэдүүлгийг татан авч, үнэн зөв, бүрэн гүйцэд бөглөн хавсаргах (Мэдүүлгийг хэрхэн бөглөх заавартай сайтар танилцана уу)

3. Эцэг, эхийн иргэний цахим үнэмлэхний хуулбар

4. Эцэг, эхийн гадаад паспортын зурагтай болон визтэй хуудасны хуулбар

5. БНХАУ-д хэрэглэж буй ID Card/жолооны үнэмлэхний хуулбар

6. Эцэг, эхийн гэрлэлтийн гэрчилгээний хуулбар (гадаад улсад гэрлэлтээ бүртгүүлсэн бол тухайн улсад гэрлэлтээ бүртгүүлсэн гэрчилгээний хуулбар)

7. Хүүхэд БНХАУ-д төрснийг гэрчилсэн бичиг баримтын хуулбар (Birth certificate)

8. Хүүхдийн нэг хувь зураг (3*4 см-ын хэмжээтэй байх шаардлагатай)

9. Үйлчилгээний төлбөр 20 ам.доллар бөгөөд төлбөрийг зөвхөн Money order-оор авна.

Дээрх бичиг баримтыг бүрдүүлж, эцэг, эхийн аль нэг нь КГ-т аль болох өөрийн биеэр хүрэлцэн ирэх шаардлагатай бөгөөд хэрэв хүндэтгэн үзэх шалтгааны улмаас өөрийн биеэр хүрэлцэн ирж хүүхдээ бүртгүүлэх боломжгүй бол баталгаат шуудангаар илгээх хэрэгтэй.

Тайлбар: Хэрэв хүүхдийн эцэг, эх гэрлэлтээ бүртгүүлж, баталгаажуулаагүй бол, эсхүл хүүхдийн эцгийг тогтоосон эрх бүхий байгууллагын шийдвэргүй бол хүүхдийг эхийн нэрээр овоглож бүртгэх болно.Энэ тохиолдолд хүүхдийн эцэг тогтоох асуудал гардаг бөгөөд эцэг, эхийн аль алиных нь хүсэлтийг харгалзан хүүхдийг эхээр нь, эсхүл эцгээр нь овоглохыг шийдвэрлэдэг журамтай. Иймд гэрлэлтийн баталгаа чухал болохыг анхаарах нь зүйтэй.

Холбогдох хууль тогтоомж, УБЕГ-аас 2012 оны 3 дугаар сард ирүүлсэн чиглэлийн дагуу КГ эцэг, эхийн аль нэг нь Монгол Улсын харъяат, нөгөө нь гадаад улсын харъяат гэр бүлийн дундаас БНХАУ-д төрсөн хүүхдийн төрсний бүртгэлийг хийхгүй байгааг Та бүхэнд уламжилж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг манай газрын утсаар лавлаж асууна уу.

КГ шинэ төрсөн хүүхдийг бүртгэж, төрсний гэрчилгээ олгосныг бүртгэх ИУБ-11маягт /Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2010 оны 326 тоот тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан маягтыг хэлнэ/-ыг дээрх баримт бичиг, эцэг эхээс өгсөн мэдээлэлд тулгуурлан бөглөж, Улсын бүртгэлийн ерөнхий газарт хүргүүлснээр шинэ төрсөн хүүхдийг Монгол Улсын иргэний бүртгэлд албан ёсоор бүртгэн баталгаажуулдаг журамтай.

Зар сурталчилгаа