ЕРӨНХИЙ КОНСУЛЫН ГАЗАР


  •   - Мэдээ, мэдээлэл
  •   - Ерөнхий консулын мэндчилгээ
  •   - Ерөнхий консулын газрын танилцуулга
  •   - Ерөнхий консулын газрын бүрэлдэхүүн
  •   - Цагийн хуваарь, хаяг
  • Түрк суугаа ДТГ


  •   - Анкарад суугаа ЭСЯ
  •   - Өргөмжит консулууд
  • Монгол Туркын харилцаа


  •   - Улс төрийн харилцаа
  •   - Худалдаа, эдийн засгийн харилцаа
  •   - Засгийн газар хоорондын баримт бичиг
  • Консулын үйлчилгээ


  •   - Төрсний бүртгэл
  •   - Гэрлэлтийн бүртгэл
  •   - Нас барсны бүртгэл
  •   - Хүүхэд үрчлэлтийн бүртгэл
  •   - Хүний хөгжил сангийн мөнгө авах
  •   - Итгэмжлэл олгох
  •   - Баримт бичгийн хуулбар баталгаажуулах
  •   - Баримт бичиг баталгаажуулах
  •   - Тодорхойлолт авах
  •   - Гадаад паспорт шинээр олгох
  •   - Буцах үнэмлэх авах
  •   - Үйлчилгээний төлбөр
  • Иргэддээ хүргэх зөвлөмж


  •   - Зөвлөмж
  •   - Монгол Улсын иргэд визгүй зорчих орнууд
  •   - Нийгмийн даатгалд хамрагдах
  •   - Жуулчны мэдээллийн төв


  • БҮГД НАЙРАМДАХ ТУРК УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН МАГИСТР, ДОКТОРЫН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЗАРЛАЛ

    Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газрын магистр, докторын тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл 2018 оны 2 дугаар сарын 5 - 2018 оны 3 дугаар сарын 5-ны өдрүүдэд явагдана.

    Тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэлийг зөвхөн “www.turkiyeburslari.gov.tr” цахим хуудсаар хийх ба тус цахим хуудаснаас бүртгүүлэх заавар болон шаардагдах бичиг баримтын талаарх мэдээллийг авах боломжтой.

    Гараар бичсэн болон шуудангаар илгээсэн хүсэлтийг хүчингүйд тооцно. Түгээмэл тавигддаг асуултууд:

    1. Бүртгэл хийх зөвшөөрөлтэй хувь хүн болон албан байгууллага байдаг уу?

    Турк Улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэлийг хийх зөвшөөрөлтэй хувь хүн болон байгууллага огтхон ч байхгүй болно. Бүртгүүлэхийг хүссэн иргэд зөвхөн “www.turkiyeburslari.gov.tr” цахим хуудаст хандах боломжтой. Бүртгэлийн системийн заавар болон сануулгыг анхааралтай уншиж танилцахыг зөвлөж байна.

    2. Бүртгүүлэхэд насны хязгаар бий юу?

    Тус тэтгэлэгт хөтөлбөрт магистрын түвшинд 30, докторын түвшинд 35-аас дээш насны иргэд бүртгүүлэх боломжгүй.

    3. Бүртгүүлэхийн тулд сургуулиа төгссөн байх шаардлагатай юу?

    Тэтгэлэгт хөтөлбөрт тухайн жилд их сургуулиа төгссөн, эсвэл төгсөх иргэд хамрагдах боломжтой.

    4. Бүргүүлэхэд заавал шаардлагатай бичиг баримт бий юу?

    Зарим Их, дээд сургуулийн сургалт болон мэргэжлийн онцлогоос шалтгаалан англи хэлний түвшин тогтоох шалгалтын оноо (SAT, TOEFL, DELF, YDS) шаарддаг бөгөөд түвшин тогтоох шалгалтын оноогүй иргэдийн бүртгэлийг тухайн ангилалд нь сонгон шалгаруулах боломжгүй.

    5. Тэтгэлгийн шалгаруулалт хэрхэн явагдах вэ?

    Бүртгүүлсэн иргэдийг сонгон шалгаруулахад тэтгэлэг горилсон Их, дээд сургууль болон мэргэжлийн онцлогт тус тус үндэслэн тухайн иргэний сурлагын түвшин, нийгмийн идэвхи, гаргасан амжилт зэргийг харгалзан үздэг.

    6. Бүртгүүлэхдээ хүссэн тэнхимээ сонгох боломжтой юу?

    Тэтгэлэг горилох Их, дээд сургууль, мэргэжлийн чиглэлийг сонгохдоо тухайн иргэний суурь боловсролын чиглэлийг үндэслэн систем өөрөө автоматаар түүнд тохирох сургууль болон мэргэжлийн жагсаалтыг гаргаж ирэх бөгөөд уг жагсаалтаас гадуур өөр сургууль, мэргэжил сонгох боломжгүйг анхаарна уу.

    7. Дэлгэрэнгүй мэдээллийг хэрхэн авах боломжтой вэ?

    Дэлгэрэнгүй мэдээллийг “www.turkiyeburslari.gov.tr” цахим хаяг болон 0 850 455 0 982 дугаарын утсаар холбогдон авах, эсвэл “info@turkiyeburslari.org” хаягт цахим шуудан илгээн тодруулаарай.

    ЭХ СУРВАЛЖ: БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН ЯАМ