ЕРӨНХИЙ КОНСУЛЫН ГАЗАР


  •   - Мэдээ, мэдээлэл
  •   - Ерөнхий консулын мэндчилгээ
  •   - Ерөнхий консулын газрын танилцуулга
  •   - Ерөнхий консулын газрын бүрэлдэхүүн
  •   - Цагийн хуваарь, хаяг
  • Түрк суугаа ДТГ


  •   - Анкарад суугаа ЭСЯ
  •   - Өргөмжит консулууд
  • Монгол Туркын харилцаа


  •   - Улс төрийн харилцаа
  •   - Худалдаа, эдийн засгийн харилцаа
  •   - Засгийн газар хоорондын баримт бичиг
  • Консулын үйлчилгээ


  •   - Төрсний бүртгэл
  •   - Гэрлэлтийн бүртгэл
  •   - Нас барсны бүртгэл
  •   - Хүүхэд үрчлэлтийн бүртгэл
  •   - Хүний хөгжил сангийн мөнгө авах
  •   - Итгэмжлэл олгох
  •   - Баримт бичгийн хуулбар баталгаажуулах
  •   - Баримт бичиг баталгаажуулах
  •   - Тодорхойлолт авах
  •   - Гадаад паспорт шинээр олгох
  •   - Буцах үнэмлэх авах
  •   - Үйлчилгээний төлбөр
  • Иргэддээ хүргэх зөвлөмж


  •   - Зөвлөмж
  •   - Монгол Улсын иргэд визгүй зорчих орнууд
  •   - Нийгмийн даатгалд хамрагдах
  •   - Жуулчны мэдээллийн төв


  • АНУ-ын улирлын чанартай H-2 ангиллын виз олгох эрхтэй орнуудын жагсаалтад Монгол Улс орсон тухай

    АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яам 2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр тус улсад H-2 ангиллын визээр иргэд нь нэвтрэх эрхтэй орнуудын жагсаалтад Монгол Улсыг оруулснаа албан ёсоор зарласан. Ингэснээр Монгол Улс анх удаа энэхүү жагсаалтад багтаж байгаа бөгөөд H-2A болон H-2B ангиллын виз авах эрх бүхий орнуудын жагсаалтад 2018 онд нэмэгдсэн цорын ганц улс боллоо.

    Эдгээр ангиллын виз нь Америкийн компаниудад түр хугацаагаар гаднаас ажилчин авах боломж олгодог. H-2A виз нь улирлын чанартай хөдөө аж ахуйн салбарын ажлын байранд, H-2B виз нь хөдөө аж ахуйн бус улирлын чанартай ажлын байранд тус тус ажилчин авахад ашиглагддаг.

    АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яам дээрх жагсаалтыг жил бүр шинэчилдэг бөгөөд Монгол Улсын хувьд энэ сарын 18-наас эхлэн 2019 оны нэгдүгээр сарын 18-ны өдөр хүртэл хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэв түр хугацаагаар ажиллахаар ирсэн иргэд нь визийн хугацаагаа хэтрүүлэх, АНУ-д байх хугацаандаа гэмт хэрэг, зөрчил гаргах тохиолдолд жагсаалтаас хасагддаг. 2018 оны жагсаалтаас Хайти, Белиз, Самоа зэрэг улс хасагдсан болно.

    Улаанбаатар дахь АНУ-ын ЭСЯ 2018 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн монгол иргэдэд Н2 ангиллын виз олгож эхэлнэ. Одоогоор Н2 ангиллын визээр АНУ-д ажиллах иргэдийг хэрхэн бүртгэх, ажил олгогчтой холбох нарийвчилсан үйл ажиллагааны талаар АНУ-ын ЭСЯ-тай нэгдмэл ойлголтод хүрэхээр ажиллаж байна. Тодорхой болмогц олон нийтэд мэдээлэх болно.

    Энэ дашрамд олон нийтэд анхааруулахад Н2 ангиллын виз олгож эхэлнэ гэж зарласны дараагаар АНУ-д ажиллах иргэдийг бүртгэж байна, визэнд зуучилна гэх зэргээр залилангийн гэмт хэргийн шинжтэй зарлал, мэдээлэл олноор гарч байгаа тул иргэдийг зөвхөн албан ёсны эх сурвалжаас мэдээлэл авахыг хүсье.