ЕРӨНХИЙ КОНСУЛЫН ГАЗАР


  •   - Мэдээ, мэдээлэл
  •   - Ерөнхий консулын мэндчилгээ
  •   - Ерөнхий консулын газрын танилцуулга
  •   - Ерөнхий консулын газрын бүрэлдэхүүн
  •   - Цагийн хуваарь, хаяг
  • Түрк суугаа ДТГ


  •   - Анкарад суугаа ЭСЯ
  •   - Өргөмжит консулууд
  • Монгол Туркын харилцаа


  •   - Улс төрийн харилцаа
  •   - Худалдаа, эдийн засгийн харилцаа
  •   - Засгийн газар хоорондын баримт бичиг
  • Консулын үйлчилгээ


  •   - Төрсний бүртгэл
  •   - Гэрлэлтийн бүртгэл
  •   - Нас барсны бүртгэл
  •   - Хүүхэд үрчлэлтийн бүртгэл
  •   - Хүний хөгжил сангийн мөнгө авах
  •   - Итгэмжлэл олгох
  •   - Баримт бичгийн хуулбар баталгаажуулах
  •   - Баримт бичиг баталгаажуулах
  •   - Тодорхойлолт авах
  •   - Гадаад паспорт шинээр олгох
  •   - Буцах үнэмлэх авах
  •   - Үйлчилгээний төлбөр
  • Иргэддээ хүргэх зөвлөмж


  •   - Зөвлөмж
  •   - Монгол Улсын иргэд визгүй зорчих орнууд
  •   - Нийгмийн даатгалд хамрагдах
  •   - Жуулчны мэдээллийн төв
  • ИРГЭДИЙН АНХААРАЛД

    ИРГЭДИЙН АНХААРАЛД
    2021.04.19

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэгт заасны дагуу гадаад улсад байгаа иргэдээс санал авах ажлыг зохион байгуулах Төв комиссын 2021 оны 4 дүгээр сарын 05-ны 01 дүгээр тогтоолоор гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах чиг үүрэг бүхий Салбар комиссыг тус ЕКГ-т байгуулав. Үүнтэй холбогдуулан дараахь мэдээллийг хүргүүлж байна.

    ГАДААД ДАХЬ СОНГОГЧДЫГ БҮРТГЭХ ХУГАЦАА: 2021.04.20-2021.05.09

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт “Гадаад улсад байгаа иргэн гадаадад санал авах өдрөөс 40 хоногийн өмнөөс эхлэн 20 хоногийн хугацаанд өөрийн байгаа улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газарт биечлэн ирж, эсхүл шуудан буюу цахим шуудан, факсаар сонгуульд оролцохоо мэдэгдэж, бүртгүүлнэ.” гэж заасны дагуу ГАДААД ДАХЬ СОНГОГЧДЫГ 2021.04.20-2021.05.09-ны өдрүүдэд бүртгэнэ.

    Шуудангийн хаяг: Levent, Güvercin Sokak. No:37, 34330
    Beşiktaş/İstanbul

    Цахим шуудангийн хаяг: ekgistanbul@gmail.com

    Факс:  0212-662-66-55

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн зүйлийн 20.2 дахь хэсэгт “Гадаад улсад байгаа иргэн сонгуульд оролцохоор бүртгүүлэхдээ Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан маягтыг бөглөж, үндэсний гадаад паспортын хуулбарын хамт Салбар комисст хүргүүлнэ.” гэж заасны дагуу сонгогчийн бүртгэлийн маягтыг ЕКГ-аас, эсхүл доорх холбоосон дээр даран татан авч бөглөх шаардлагатайг анхаарна уу. Бүртгүүлэхдээ паспортын хуулбарын хамт ирүүлнэ үү.

    Холбоос: маягт татаж авах

    ГАДААД ДАХЬ ИРГЭД СОНГУУЛЬ ӨГӨХ ХУГАЦАА: 2021 оны 05 сарын 30- 31-ний өдрүүдэд

    САНАЛ АВАХ ЦАГИЙН ХУВААРЬ: Өглөө 07.00 цагаас 22.00 цаг хүртэл

    САНАЛ АВАХ БАЙР: Монгол Улсаас БНТУ-ын Истанбул хотод суугаа ЕКГ                                        

    ХАЯГ: Levent, Güvercin Sokak. No:37, 34330 Beşiktaş/İstanbul

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.9 дэх хэсэгт зааснаар Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь гадаад улсад байгаа сонгогчдын нэрийн жагсаалтыг хүлээн авч иргэний улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд үндэслэн нягтлан шалгаж, зөрчилтэй сонгогчийн нэрийг хасна. Мөн сонгогчдын нэрсийн жагсаалтад нэр нь баталгаажаагүй, урьдчилан бүртгэл хийлгээгүй тохиолдолд сонгуульд оролцож, саналаа өгөх боломжгүй.

    Сонгогчдын нэрсийн жагсаалтад нэр нь баталгаажсан иргэд сонгуулийн өдрүүдэд тус ЕКГ-ын байранд биечлэн ирж саналаа өгнө.

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 58, 59 дүгээр зүйлд заасан зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах, өгөх ажиллагаа нь гадаадад байгаа сонгогчдын санал авах ажиллагаанд хамаарахгүй болно. 

    Ерөнхий консулын газар дахь Салбар комисс